Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр сар шинийн баярын өмнөхөн зохион явуулдаг “Оны шилдэг дуунууд”, “Шилдгийн шилдэг хөгжмийн зохиолч” шалгаруулах “Морин хуур-2017” наадам энэ жил 31 дэх удаагаа зохион байгуулагдлаа.