"Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал" сэдэвт ОУ-ын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордны их танхимд болж байна. 

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ХЗДХЯ, ЦЕГ, Монгол банк, Монгол Банкны холбоо хамтран зохион байгуулж, холбогдох төрийн байгууллагын албан хаагчид болон төрийн бус байгууллагын ажилтнууд, их дээд сургуулийн судлаач багш нар, АНУ-ын холбооны мөрдөх товчоо, Канад улсын Хатан хааны морьт цагдаагийн алба, БНСУ-ын Үндэсний цагдаагийн газар зэрэг гадаад дотоодын 400 гаруй төлөөлөл энэхүү хуралд оролцож байна. 

Манай оронд болон дэлхийн улс орнуудад мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох тус гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын улс дамнасан хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцоход хурлын зорилго оршиж байна. 

Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй нийтлэг болон тусгай асуудлуудыг хөндсөн үндсэн таван илтгэлийг оролцлгчид сонсон хэлэлцэх юм. ОУ-ын эрдэм шинжилгээний энэхүү хурлыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд болон ХЗДХ-ийн сайд нар үг хэлсэн юм. 

Тус олон улсын хуралд оролцож буй онцлох зочдыг гэрэл зургаар хүргэж байна.