Хуванцар сав түүж амьдралаа залгуулдаг Б.Анхболд өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийлээ. Тэрээр саяхан хэвлэлд яриа өгөхдөө "Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийж, гэргийгээ баярлуулахыг хүсч явдаг тухайгаа ярьсан юм". Түүний мөрөөдөл өнөөдөр биелэлээ олж, Б.Анхболд, М.Түмэнжаргал нар хуримаа хийж, гэрлэлтээ батлууллаа. 

Айлын хашаанд амьдардаг байсан Б.Анхболдын гэр бүлд сайхан сэтгэлт ард түмэн тусламжийн гараа сунгаж хашааны газар худалдан авч, өргөө цагаан гэрийг нь барьж өгчээ. 

Мөн ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, Б.Анхболдыг ОБЕГ-т 24 цаг ажиллаад 48 цаг амрах харуулын албанд ажилтнаар авсан. 

Мөрөөдлийн агшин гэрэл зургийн хальснаа: