НИТХ өнөөдөр 11.30 цагт ээлжит бусаар хуралдаж, хотын шинэ даргыг сонгох товтой.

Уг асуудалтай холбоотойгоор НИТХ-ын байранд эмх замбараагүй байдал үүслээ. Тодруулбал, ТҮЦ эрхлэгчдийн холбооныхон С.Амарсайханыг хотын дарга болгохыг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. 

НИТХ-ын дарга Улаанбаатар хот дахь ТҮЦ-нүүдийг буулгах шийдвэр гаргасан бөгөөд амлалтандаа хүрээгүй гэж иргэд хэлсэн бол НИТХ-ын хэвлэлийн албанаас "НИТХ-ын дарга бодлого тодорхойлдог болохоос биш ТҮЦ буулгах шийдвэр гаргадаг хүн биш. Албан бичгээр нэрсээ өгсөн бол НИТХ-ын хуралд орж, саналаа хэлэх боломж байсан. Улс төрийн зорилготой гэж харж байна" гэсэн тайлбар хийлээ.