УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэх эсэхийг шийдэх Улсын дээд шүүхийн хуралдаан өнөөдөр 10.30 цагт эхэлсэн. Хуралдаан эхлэх үед О.Баасанхүүг эсэргүүцсэн МАХН-ын гишүүд Дээд шүүхийн байрны гадаа цуглаж, эмх замбараагүй байдал үүсгээд байсан юм.

Дөнгөж сая Дээд шүүхийн хуралдааны шийдвэр гарч, О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзжээ. Шүүх хуралдааны дүгнэлтийг уншиж танилцуулахаас өмнө О.Баасанхүү хуралдааныг орхин гарсан байна.