"Очир" төвд 13 настай охин амиа алдсан хэрэгт сэжиглэн шалгаж буй Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөнгөж сая эхэллээ.

Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрөгч 2017 оны наймдугаар сарын 22- 23-нд шилжих шөнө 13 настай охин амиа алдсан. Уг хэрэгт Д.Жавхлан, М.Амарболд нарыг сэжиглэн шалгаж буй. Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд Д.Жавхлан, М.Амарболд нарын шүүх хурал өнгөрөгч зургадугаар сард /2018.06.29/ болж, хэргийг прокурорт буцаасан.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлээр Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан юм.

Тус хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгээс гэрэл зургаар хүргэж байна.