“ART Public UB-2017” сэдэвт олон нийтийн урлагийн долоо хоног эхэллээ. Тус арга хэмжээг XБНГУ-ын “Фридрих-Эберт” сан, “Ланд Арт Монголиа” ТББ хамтран энэ сарын 29-нөөс аравдугаар сарын 5-ныг хүртэлх өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

Эдгээр өдрүүдэд олон улсын соёл урлагийн байгууллагуудын мэргэжилтнүүдийн чуулган болохоос гадна орчин үеийн уран бүтээлчдийн урлагийн бүтээлүүдийг толилуулах юм. 

Мөн уран сайхны бүтээл, найруулгын онол, гүн ухаан зэрэг сэдвүүдээр олон улсын мэргэжилтэнүүд санал солилцох аж. Хөтөлбөрийн хүрээнд музей, хувийн галерейнүүдийн нээлт зэрэг олон арга хэмжээ болох бөгөөд бүх хүнд нээлттэй, үнэ төлбөргүй юм байна.