Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай хийж буй уулзалтаа томоохон амжилт гэж үзэж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэхийн сацуу Ким Жөн Унтай сайхан харилцаатай болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн байна.

“Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг. Бид сайхан харилцаатай болно гэдэгт эргэлзэх зүйл алга”хэмээн Д.Трамп уулзалтын эхэнд хэлжээ.

Харин Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун хоёр улсын харилцаан дахь асуудлуудыг давж гарна гэдэгт итгэлтэй байгаагаа уулзалтын үеэр тэмдэглэжээ.

АНУ болон Умард Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт Сентоза арал дахь "Капелла" зочид буудалд болж байна. Уулзалтын үеэр талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, Америк-Умард Солонгосын харилцааг хэвийн болгох асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.