УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газрын гишүүд болох 15 сайдыг өчигдөр хэлэлцэн томилсон. Ингэснээр У.Хүрэлсүхийн танхим бүрдэж буй юм.

Өнөөдөр өмнөх Засгийн газрын гишүүд шинэ сайд нарт яамны сайдын тамгыг гардуулан өглөө.