Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Соёолон насны морьдын уралдаанд 200 гаруй хурдан үрээ шандас сорилоо.

Түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Нийслэлийн алдарт уяач Дагвасамбуугийн Очирсүрэнгийн зээрд үрээ хурдалсан юм.

Харин аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Сэрээтэрийн Баярсайханы халиун, гуравт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул Чинбатын Махбалын халтар, дөрөвт Булган аймгийн Сайхан сумын харьяат Сандагийн Нямжавын халтар, айргийн тавд Увс аймгийн Тэс сумын уяач Цогт-Очирын Дамдиннямын цоохор тус тус хурдаллаа.