"Дэлхийн Хепатитийн өдөр"-ийг тохиолдуулан нарийн мэргэжлийн эмч нар өнөөдөр Сүхбаатарын талбайд элэгний В, С вирусын шинжилгээ, элэгний эхо, элэгний хатуурлын зэрэг тодорхойлох фиброскан үзлэг зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж байна.

Жил бүрийн 7 дугаар сарын 28-ны өдрийг ДЭМБ-ын гишүүн орнууд хепатиттай тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Манай улс тус өдрийг энэ жил "Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая" уриан дор зохион байгуулж буй юм.

Та яараарай. Тус өдөрлөг 16.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Төв талбайгаас гэрэл зургаар онцолж байна.