Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна.

Тус өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон төрийн бусад өндөрлөгүүд, иргэд Их эзэн Чингис хаан болон Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.