Бүгд Найрамдах Улс тунхагласан 94 жилийн ойг тохиолдуулан Цагдаа, дотоодын цэргийн алба хаагч нарт Хууль зүй, Дотоод хэргийн яамны болон Цагдаагийн ерөнхий газрын цол, шагнал гардуулах ёслол өнөөдөр Нийслэлийн цагдаагийн газарт боллоо. 

Ёслолын ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд алба хаагчдын төлөөлөл, тэдний гэр бүл, үр хүүхдүүд оролцов.

Түүхт ойн босгон дээр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Төгс-Ухаан, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Цэндзэсэм нарын 15 алба хаагчийг Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдэг, Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Б.Шинэбаатар, Мөрдөн байцаах албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Я.Наранбат, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын ахлах мөрдөгч С.Эрдэнэбилэг нарын 29 алба хаагчийг “Цагдаагийн алдар” тэмдгээр тус тус шагналаа.  

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Анхбаяр, Замын цагдаагийн албаны  Мөрдөн шалгах газрын Эрүүгийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Т.Эрдэнэлхагва, “Сүлд” чуулгын хөгжимчин, цагдаагийн ахлах ахлагч С.Төгс нарын 32 алба хаагчийг Хууль, зүй Дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнав.

“Цагдаагийн хурандаа” цолыг Санхүү аж ахуйн албаны тасгийн дарга Р.Төмөрбаатар, зэрэг дэв дээгүүр  “Цагдаагийн дэд хурандаа” цолоор Цагдаагийн ерөнхий газрын хэлтсийн жижүүрийн ахлах офицер Ш.Энхтөр, Нийслэлийн цагдаагийн газрын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ц.Нарантуяа, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч Ч.Баярсайхан, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Болормаа нарт олголоо.

Зэрэг дэв дээгүүр “Цагдаагийн хошууч” цолоор Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын замын хяналтын зохицуулагч Л.Ундармаа, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Ж.Чулуунбаатар,  Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Ө.Батбаяр, хугацааны өмнө “Цагдаагийн ахлах дэслэгч” цолоор “Сүлд” чуулгын гоцлол дуучин, цагдаагийн дэслэгч Ц.Амарболд нарт тус тус олгосон юм.




Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл, Мэдээллийн Төв