Сингапурт анх удаа нүүр тулж байгаа АНУ, Хойд Солонгосын удирдагчид эхлээд 45 минут орчим хугацаанд ганцаарчилсан уулзалт хийжээ. Тэдний уулзалтыг Сингапурын Channel NewsAsia суваг шууд дамжуулж байна. Хоёр удирдагчийн түүхэн уулзалтын талаар дэлхий дахин чих тавин сонсч буй энэ үед үйл явдал түүний эргэн тойрон гэрэл зурагчдын дуранд бууж үлдэснийг хүргэж байна.


Хойд Солонгосын зураглаач ч бас олны хараанд...


Залуу Ким Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнан, Боловсролын сайд Он Е Кун нарын хамтаар селфидсэн байна. Сайд нар өөрсдийн сошиал хуудсандаа тус зургийг хуваалцжээ.