УБТЗ ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарын байрыг ШШГЕГ-аас чөлөөллөө.

Уг байрыг өнгөрсөн баасан гарагт хураах ёстой байсан боловч өөрийнх нь хүсэлтээр хугацаа олгож өнөөдрийг хүртэл хойшлуулсан ажээ. Тэрбээр уг заасан хугацаандаа байраа чөлөөлсөн бөгөөд ШШГЕГ-аас лацадсан байна. 

Л.Пүрэвбаатар нь УБТЗ-ын даргаар хоёр жил ажиллахдаа УБТЗ ХНН-ын хөрөнгөөр хувьдаа Зайсанд 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаус захиалан бариулж эзэмшиж байгааг "УБТЗ" ХНН хууль бус үйлдэл хэмээн үзэж шүүхэд хандсан юм. Учир нь тэрбээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн хэдий ч уг байрыг өөрийн өмчлөлд авахыг санаархан маргаан үүсгэсэн нь ийнхүү шүүхэд хандахаас аргагүй байдалд хүргэсэн түүхтэй.