“Улаанбаатарын өвлийн наадам-2019” өнөөдөр Скай Резорт цогцолборт эхэллээ.

Нээлтийн ажиллагааны үеэр өвлийн наадмын тэмцээнд оролцож байгаа тамирчид, шүүгчид андгай өргөлөө. 

Монголын үндэсний тоглоом наадгай болох Мөсөн сурын харвааны УАШТ, Мөсний шагайн харваа болон Снөүбоардын УАШТ, Цана, Параглайдинг, Рагбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнүүд болно. Мөн үндэсний урлагийн тоглолт, шувуулахуй болон махчин шувуудын танин мэдэхүйн хөтөлбөр, дөрвөн дугуйт мотоцикл, нохой чарга, мөсөн хананд авиралт, гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулж буй юм.

Тэмцээнд дотоодын 800, гадаадын 40 тамирчин оролцоно. ОХУ-ын Буриад улсаас 10, Тува улсаас 10, ӨМӨЗО-оос 20 сур харваачид хүрэлцэн ирж цэц мэргэнээ сорьж байна.

Үндэсний сурын харваа болон мөсөн харвааны тэмцээнээс гэрэл зургаар онцолж байна.