Нийслэлийн ЗДТГ-аас санаачилсан "UBIKE" унадаг дугуй түрээслэх үйлчилгээ хэрэгжиж эхэллээ. Тус төслийн гүйцэтгэгчээр “Никель ганбаа” ХХК, “Петровис” ХХК, Хас банктай хамтарсан консерциум ялалт байгуулсан бөгөөд өнөөдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Иргэд дугуй түрээслэн унахад эхний нэг цагийн төлбөр нь 1000 төгрөг бөгөөд цаашлаад цаг тутамд 500 төгрөгөөр нэмэгдэх аж. Төлбөрийг  “UBIKE” аппликэйшнаар төлөх ба түрээсийн дугуйг  Зайсангаас Их тойруу, баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх хүрээнд унаж ашиглах боломжтой юм байна. Одоогоор тус үйлчилгээг нийслэлийн 8 газарт байршуулжээ.