МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн оюутнууд өнөөдөр "Улс төрчдийн гарын бэлэг" нэртэй сонирхолтой үзэсгэлэнг нээлээ.

Үзэсгэлэнд ахуйн хэрэглээний аяга шаазангаас эхлээд улс төрчдийн бичсэн ном, ханын цаг, төмөр шанага, халуун сав, шармал өнгөтэй сангийн бойпор, цаг тооны бичиг, цаг зэрэг зүйлсийг дэлгэн тавьжээ.

Тэд иймэрхүү хэлбэрээр улс төрчид иргэдийн саналыг авч байгаа нь өөрөө хууль бус, нөгөө талаас бэлэг тараадаг арга барил сонгогчдод муу зан суулгаж байгааг илэрхийлэхийг хүссэн аж.

Улс төрчдийн тойргийнхондоо бэлэглэсэн эдгээр эд зүйлсийн үзэсгэлэн МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байранд маргааш 16:00 цаг хүртэл нийтийн хүртээл болох юм байна.