Утааны эсрэг Баянгол дүүргийн худалдаа эрхлэгчид жагсаал хийлээ.

Жагсаал хийж буй иргэнээс энэ талаар тодруулахад "Утааны асуудал гамшгийн хэмжээнд хүрлээ. Миний хүүхэд, чиний хүүхэд утаагаар амьсгалж байна. Утааны асуудлаар үндэсний аюулгүй байдлыг хуралдуулмаар байна. Тэгэхийн тулд үндэсний аюулгүй байдлын гурван гишүүнд хүсэлт хүргүүлэх гэсэн боловч гарч ирж авах хүн байхгүй байна. Ийм эмгэнэлтэй төрд бид сүү өргөж амьдарч байна. Бид өөр юу ч хүсээгүй, Монгол инженер, эрдэмтдийнхээ дуу хоолойг сонсож утааг зайлуулах арга замыг олох шаардлагатай. Тэр Турк зуух ирээд энэ асуудлыг шийдэхгүй. 4 сая хүн амтай Хөх хотод утааг яаж зайлуулж чадсан байна. Тэгэхэд 1 сая 300 мянган хүн амтай хотод утаа бүр хэцүү боллоо. Бид өнөөдөр энд 1000 орчим хүнийг төлөөлж ирсэн" гэв. 

Хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.