ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүд арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотын СТӨ-ний хойно байрлах Уран зургийн галерейд нээлтээ хийлээ. Соёл, аялал жуулчлалын өдрүүд энэ сарын 8-ныг дуустал үргэлжлэх юм.

Энэ удаа Өвөр Монголоос 347 орчим хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг 9 төрлөөр, 20 орчим чиглэлийн үзүүлэн таниулах сурталчилгааг хийх гэнэ.

Мөн нарийн мэргэжлийн эмч нарын баг иржээ. Тэд СТӨ-ний хойно байрлах Уран зургийн галерейн 3 дугаар давхарт иргэдэд эрүүл мэндийн үзлэг оношилгоо үнэгүй хийж байна.

Түүнчлэн өнөөдөр Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн талд байрлах Новател зочид буудалд Өвөр Монгол хоолны амталгаа 12:00-14:00, 18:00-21:00 цагийн хооронд явагдана.