Европын холбоо криптовалют болон ICO-г зохицуулсан нэгдсэн хууль зүйн зохицуулалттай болохыг уриалж байсан хэдий ч Франц улс ICO-ийн өөрийн гэсэн хуультай боллоо.

Есдүгээр сарын 12-ны өдөр тус улсын эдийн засаг эрхэлсэн сайд Бруно Ле Мэр (Bruno Le Maire) Twitter-тээ Францын Үндэсний хурлын тусгай комиссын хуралдаанаар ICO-д хөрөнгө оруулагчдын эрх ашиг, баталгааг хангах эрхзүйн үндсийг тавих хуулийн төслийг дэмжсэн тухай бичжээ.

Шинэ хуулиар Санхүүгийн зах зээлийгзохицуулах байгууллага (AMF) нь компаниудад токен гаргаж арилжаалах хэлбэрээр хөрөнгө оруулалтыг татах зөвшөөрөл олгох боломжтой болох юм.

Хуулийн зохицуулалтын дагуу ICO хийж байгаа компаниуд санхүүгийн зохицуулагч байгууллагад өөрийн саналын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргүүлэх үүргийг хүлээх бөгөөд ингэснээр хөрөнгө оруулагчид хөрөнгөө төсөлд оруулахаас өмнө түүнийг бүрэн нягтлан шалгаж үзэж шийдвэрээ гаргах боломжийг олгоно.



Эх сурвалж: Крипто доогтэр