Бүтэн нэг сарын турш ОХУ-д үргэлжилсэн Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний АВАРГА тодорлоо. 

Аваргын төлөө Францчууд Хорватын шигшээ багтай өрсөлдөж, 4:2-ын харьцаатайгаар хожсоноор дэлхийн аварга боллоо.

Ийнхүү 1998 онд Дэлхийн аварга болсон Францчууд 20 жилийн дараа дахин дэлхийн аваргын цомыг атгаж, хошой аварга болж байна.

Харин Францын шигшээтэй ширүүн өрсөлдсөн Хорватчууд энэ удаа дэлхийн аваргын мөнгөн мeдалийн эзэд боллоо.

Дэлхийн аваргын хүрэл мeдалийн төлөө Бeльги, Английн шигшээ багууд өчигдөр тоглосон бөгөөд Бeльгичүүд 2:0-ийн харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авснаар хүрэл мeдаль хүртээд буй юм.