Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны эсрэг халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хэрэгт холбогдолтой зургаан хүнийг баривчилсан тухай тус улсын холбогдох албаны төлөөлөгч мэдээлэв.

Гэмт этгээдүүдийн дунд таван эрэгтэй, нэг эмэгтэй байсан бөгөөд тэдгээрийг Францын баруун хойд нутгийн Бретань мужийн Аюулаас хамгаалах хүчний ажилтнууд баривчилжээ. Одоогийн байдлаар сэжигтнүүдийн талаар нэмэлт мэдээлэл байхгүй байгаа бөгөөд мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байна.

Тэдгээрийг Францын зүүн нутгийн Мозель, Изер болон хойд нутгийн Иль-и-Вилейн бүс нутгаас тус тус баривчилжээ. Өнгөрсөн оны долдугаар сарын 14-нд Бастиллийн баярын жагсаалын үеэр Э.Макронд халдахаар зэхэж, түүний аминд хүрэхийг завдсан 23 настай эрэгтэйг баривчилсан юм. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, BBC.com