Цөмийн станц дэлбэрсэн Японы Фукушимагийн бүсээс олон улс хүнсний ногоо тээвэрлэхийг зогсоогоод багагүй хугацааг үдэж буй. Тус бүсийн тариалан цөмийн станцын дэлбэрэлтэд цэцэгт байцаа, броколи зэргээс 11 ногооноос цацраг идэвхит бодис илэрсэн юм. Үүнээс болж 50 гаруй улс Японы хөдөө аж ахуйн болон, далайн хүнсний бүтээгдэхүүнд импортын хориг тавьсан билээ.

Тэгвэл одоогоор хориг  тогтоосон 9 улс үлджээ. Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Японоос импортоор оруулж буй хүнсний бүтээгдэхүүнээс айх хэрэггүй гэж мэдэгдсэнээс үүдэлтэй.  Харин сүүлийн үед хориг тогтоогоод байсан Хятад улс болон Европын холбоо энэ тал дээр нааштай хандах болжээ. 

Хоёр сары өмнө гэхэд Японы ерөнхий сайд Шинзо Абэ мөн гадаад хэргийн сайдтайгаа  Лондонд айлчилсан юм. Энэ үеэр  Фукушимад үйлдвэрлэсэн жимсний нухашаар дайлсан билээ. Мөн Хятад улс хоёр орны хооронд тогтоосон энхийн гэрээний 40 жилийн ойг тохиолдуулан хоригийг цуцлах тугайгаа зарлалаа.