Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Хонхор, Гачуурт тосгон, Тэрэлж орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлажээ. 

2030 он гэхэд Гачууртыг 7000 хүн амтай, амралт сувилал, байгалийн цэвэр аялал жуулчлал хөгжсөн бүс болгохоор төлөвлөснийг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар танилцууллаа. 

Э.Анар

Тэрэлж орчмыг мөн аялал, жуулчлал, амралт сувиллын бүс болгох бөгөөд хүн амыг нь 4500-аас хэтрүүлэхгүй гэж тооцжээ. Ингэхдээ Мойлтын тохой болон одоогийн суурин үүссэн хэсгийг л суурьшлын бүс болгох аж.

Харин Хонхор тосгоныг хотын шинэ суурьшлын бүс болгохын зэрэгцээ сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйн бүс болгохоор төлөвлөгөөнд тусгажээ. 


Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ