Гадаадын иргэдэд Турк улсын иргэншил олгохдүрэм журмыг хялбаршуулжээ. Энэ талаарх Ерөнхийлөгч Т.Эрдоганы гаргасан зарлигийг засгийн газрын“Resmi Gazete”сонинд лхагва гарагт нийтэлсэн байна.

Зарлигт дурдсанаар, гадаадын иргэд Туркийн иргэншил авахын тулд 2 саяам.долларын хөрөнгөтэй байх ёстой гэснийг 500 мянганам.доллар болгож бууруулсан байна. Мөн 1 саяам.долларын үл хөдлөх хөрөнгөтэй байх ёстой гэснийг 250 мянганам.доллар болгож бууруулжээ. Түүнчлэн иргэншил хүссэн гадаадын иргэн нь 100-гаас доошгүй хүнийг ажлын байраар хангах ёстой гэсэн заалтыг “50-аас доошгүй хүнийг” гэж өөрчилсөн байна. Үүнээс гадна, Туркийн иргэншил авахын тулд тус улсын банкуудад 3 сая ам.долларын хадгаламжтай байх ёстой гэснийг 500 мянган ам.доллар болгож бууруулжээ.

Дашрамд дурдахад, Францын нэрт жүжигчин Жерар Депардье Туркийн иргэн болох хүсэлтэй байгаа тухай өмнө нь Aydinlik сонинд бичиж байсан юм. Тэрбээр БНАСАУ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээнд оролцох үеэрээ ийм мэдэгдэл хийсэн байна. Ж.Депардье 10 дугаар сард Туркт очих үеэрээ Ерөнхийлөгч Эрдогантай уг асуудлаар ярилцах ажээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг