Гадаад валютын улсын нөөц 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 3 тэрбум ам.долларт хүрч, оны эхнээс 2.5 дахин, өмнөх оны мөн үеэс 3 дахин өслөө. 

Нөөц нэмэгдэхэд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 20 тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 9 хувиар өссөн нь нөлөөлөв. Түүнчлэн Монгол Улын Засгийн газар Олон улсын хөрөнгийн захад “Хуралдай”, “Гэрэгэ” бондыг амжилттай гаргаж, санхүүжилт татсан. 

Мөн ОУВС-гийн донор орнуудаас 700 гаруй сая ам.долларын санхүүжилт орж ирж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн зэрэг нь голлон нөлөөллөө.

Эх сурвалж: Монголбанк