Монгол Улсын гадаад валютын улсын нөөц тогтвортойгоор өссөөр 2018 оны 6-р сарын байдлаар 4.0 тэрбум ам.долларт хүрэв. Энэ нь сүүлийн 6 жилийн дээд үзүүлэлт юм. 

Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл нь  Монголбанкнаас худалдан авах үнэт металлын хэмжээ нэмэгдсэн явдал байв.

Монголбанк

-2016 онд 18.6 тонн,

-2017 онд 20 тонн, 

-2018 онд 22 тонн үнэт металл худалдан авчээ.

Энэ эх үүсвэрээс жил бүр 700-800 сая ам.доллараар Монгол Улсын ГВАН-ийг нэмэгдүүллээ. Түүнчлэн томоохон экспортлогч компаниудтай хэлцэл хийх замаар гадаад валютыг худалдан авч, гадаад валютын нөөцийг арвижуулав.

Уул уурхайн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт хэвийн үргэлжилсэн, экспортын гол түүхий эдийн үнэ, эрэлт тогтвортой байсан, ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байгаа, банк, санхүүгийн байгууллагууд олон улсын санхүүгийн зах зээлээс хөнгөлөлттэй эх үүсвэр татсан зэрэг нь гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд гол түлхэц боллоо.