СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “Samsung” компани “Galaxy Note” цувралын ээлжит шинэ загвараа ирэх наймдугаар сарын 7-нд АНУ-ын Нью-Йорк муж  улсад зохион байгуулах арга хэмжээний үеэр танилцуулна гэж өнөөөдөр мэдэгдлээ.

Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон түншүүдийгээ урьсан зурагт хуудсанд “Note 10” гар утасны ухаалаг үзэг /S pen/ болон камерын хэсгийг үзүүлсэн байжээ. 

Galaxy Note 10” ухаалаг гар утас хэмжээний хувьд 6.4 болон 6.8 инч гэсэн хоёр төрлийн сонголттой, 1.2-1.4 сая орчим вонын үнэтэйгээр худалдаанд гарах төлөвтэй байна гэж эх сурвалжууд мэдээлжээ. 

Харин “Samsung” компанийн хувьд энэ талаар мэдээлэл өгөөгүй байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг