СӨҮЛ. /Yonhap/. Samsung” компанийн шинэ бүтээгдэхүүн болох “Galaxy S10” гар утасны БНСУ дахь борлуулалтын хэмжээ нэг сая давж, “Galaxy” цувралын гар утаснуудаас хамгийн сайн борлуулалттай төхөөрөмжөөр шалгарсан байна.


Өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд худалдаанд гарсан “Galaxy S10” гар утасны борлуулалтын хэмжээ мягмар гарагт нэг сая давсан нь “Galaxy S9” гар утасны тогтоосон 60 хоногийн амжилтыг эвджээ. 


Samsung” компанийн мэдээлснээр, “Galaxy S10” гар утасны “5G” сүлжээ дэмждэг хувилбарыг дөрөвдүгээр сарын 5-нд худалдаанд гаргаснаас хойш 230 мянган ширхэг худалдаалагдаад байгаа ажээ. 


Ташрамд дурдахад, БНСУ-ын харилцаа холбооны “SK Telecom”, KT”, LG Uplus компани энэ сарын эхээр “5G” сүлжээг нэвтрүүлж, уг сүлжээг арилжааны зориулалтаар ашиглаж эхэлсэн анхны улс болсон билээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг