Энэ сарын 9-нд Увс аймгийн Наранбулаг сумын малчны хотонд мал, амьтны халдварт галзуу өвчний шинж тэмдэгтэй үнэг орж иржээ. Үнэгийг устгаж, дээж авч Мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд галзуу өвчин болох нь тогтоогдсон байна.

Иймд арванхоёрдугаар сарын 11-нээс 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоосон байна. Өчигдрийн байдлаар хяналтын нэг цэгт гурван хүн, нэг автомашинтай ажиллаж, гурван өрхийн 850 бог малыг вакцинжуулж хоёр өрхийн 16 ямаа, нэг үнэгний сэг зэмийг булж устган 250 мкв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. 

Улсын хэмжээнд энэ оны 12 дугаар сарын 14-ны өдрийн байдлаар Архангай, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Завхан, Сэлэнгэ аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 120 тохиолдол мэдээлэгдсэн гэж ЗӨСҮТ-өөс мэдээллээ.