“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаас “Гамшигт тэсвэртэй  Улаанбаатар” төслийн хүрээнд зарим зорилтот хороод, нийслэлийн түвшний дөрвөн байгууллагын орчинд  гамшгийн үед түр цугларах цэгийн тэмдгийг байрлуулж  эхэллээ.

Түр цугларах цэгийн тэмдгийг төсөл хэрэгжиж байгаа Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн төлөвлөсөн хорооны байрны гадна байрлуулсан байна. Дараагийн удаа Баянгол, Сүхбаатар, Баянзүрх, Налайх дүүргийн зарим хороо мөн Нийслэлийн  Эрүүл мэндийн газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн  газар, Нийслэлийн Онцгой байдлын газрын байрны гадна түр цугларах цэгийн тэмдгийг  байрлуулах юм.