Хичнээн жил кофейнтай ундаа зарсан нь тодорхойгүй ганц бие Вьетнам аав байшингаа зарж, охидоо АНУ-д сургажээ. Хоёр охин нь коллежоо төгсөөд нэлээд хугацаа өнгөрч буй бөгөөд одоо нэг охин нь эмч, нөгөө нь профессор болж, амжилттай яваа аж.

Харамсалтай нь охид аавынхаа гаргасан золиосыг үл харгалзан, аавтайгаа уулзахаар эргэж ирээгүй байна. 

Тиймээс аав нь охидтойгоо уулзахын тулд чадах чинээгээрээ мөнгөө хурааж, АНУ-ыг 48 өдөр зорихоор төлөвлөжээ. 

Тэрээр энэ талаараа “Надад охиддоо бэлэглэх үнэтэй цэнтэй зүйл байхгүй. Тийм болохоор 3 кг кофений шош бэлгэнд бэлдсэн" хэмээжээ. Түүнээс харамсах зүйл байгаа эсэхийг нь асуухад  “Энэ бол асуудлыг яаж харахаас хамаарна. Миний хувьд хүүхдүүд маань миний хамгийн том баялаг” хэмээсэн байна.

Охид нь аав дээрээ эргэж ирээгүй ч, ойр ойрхон утсаар ярьдаг аж.



Эх сурвалж: nextshark.com