Нас бие гүйцсэн үед тулгардаг асуудлууд ихэвчлэн бага наснаас эхтэй байдаг. Бид хаяа үүнийг ухаардаггүй. Та одоог хүртэл single байгаагийн шалтгаан нь эцэг эхийн тань хандлага, бие авч явах байдалд буйг илтгэх 10 шинж тэмдэг:


Маш хатуу

Эцэг, эх тань хатуу хүмүүс бол таныг хэн нэгэнтэй уулздаг боллоо гэж хэлэхэд дэмждэггүй, эрх чөлөө өгдөггүй. Тэд байнга л та 2-ын харилцааны талаар асууж, хэзээ хуримаа хийж хүүхэдтэй болох талаар лавлана. Сонгосон хүн тань тэдэнд таалагдахгүй бол бүр ч хэцүү нөхцөл байдал үүсэж, хориг тавьж эхэлдэг. 


Хоорондоо муу харилцаатай

Магадгүй эцэг эх тань салсан, тусдаа амьдардаг эсвэл байнга муудалцдаг байх. Бие биедээ хайргүй хүмүүстэй хамт амьдарч, хүмүүжсний улмаас хүн өөрийн хань ижлээсээ хэтэрхий их анхаарал, хайр нэхэж улмаар нөгөө хүнээ өөрөөсөө түлхдэг, эсвэл хэвийн бус харилцааг тэвчиж амьдардаг. Ээж аав 2 нь хоорондоо тэгж л харьцдаг байсан тул хосуудын харилцаа тийм л байх ёстой мэтээр ойлгож явдаг. 


Хүнийг бүрэн таньж чаддаггүй

Таныг хэн нэгэнтэй дөнгөж уулзаж эхлэхэд эцэг эх тань тэр хүний зөвхөн муу талыг нь анзаардаг байж магадгүй. Түүнд тааламжгүй хандах шалтаг хайж, тэр хүний сайн талыг нь үл анзаардаг. Тэр хүнийг танд тохирох хүн биш хэмээн ухуулж ятгасаар, дахин нэг харилцааг үгүй хийдэг. 


Таныг ойлгодоггүй

Мэдээж ээж аав бүр үр хүүхэддээ сайн сайхан бүгдийг хүсдэг. Гэхдээ тэд заримдаа таныг аз жаргалтай болгоход юу дутаад байгааг сайн ойлгодоггүй. Эцэг эх тань таныг бүрэн ойлгодоггүй л бол таны сонголтыг хэзээ ч ойлгож, хүлээж авахгүй.


Хайр сэтгэлийн талаар сөрөг үзэл бодолтой

Тэд хайр сэтгэл байдаг гэдэгт итгэдэггүй, романтик харилцаанд дургүй. Тэр байтугай бүтэлгүй харилцааны талаар ярьсаар байгаад таны хамаг ухаан санааг энэ бодлоор дүүргэчихсэн тул та хэн нэгэнтэй уулздаг болсон ч тэр бодол таныг дагасаар байдаг. 


Шаардлагад нь нийцээгүй хэн нэгэнтэй таныг уулзуулахыг хүсдэггүй

Тухайлбал, тэд өөр үндэстэн, соёлтой хүнийг огт хүлээж авдаггүй. Таныг зөвхөн нэг төрлийн хүнтэй байлгахыг хүсдэг. Гэхдээ ингэснээр таны сонголт нарийсаж, “өөрийн” гэсэн хүнээ олоход саад болж байдаг. 


Таныг хэтэрхий их хамгаалдаг

Таныг хэн нэгэнтэй уулздаг гэдгийг мэдсэн даруйдаа л ардаас чинь дагаж, уулзсан газарт чинь гэнэт гарч ирж, мөшгөж эхэлдэг. Тэдэнд шинэ найзтай болсон тухайгаа хэлсэндээ та ихэд харамсдаг.


Таны үерхдэг хүнтэй эвээ олохыг хүсдэггүй

Эцэг эхээ найз залуу/охинтойгоо танилцуулах үед тэд түүний талаар мэдэхийг ч хүсдэггүй, тоомжиргүй хандаж, та 2-ыг салгахыг хичээдэг.


Таны хуучныг дурсдаг

Тэд таныг алдаагаа давтдаг, шинэ найз залуу/охин чинь хуучинтай чинь яг ижилхэн, тийм учраас бүтэхгүй гэж байнга хэлдэг. Таны шинэ харилцааг сүйтгэхийн тулд бүх зүйлийг хийж, хуучнаар чинь оролддог.


Таныг хэнтэй ч уулзахгүй байсан дээр гэж боддог

Хайр сэтгэлийн харилцаа хүндрэлтэй, хайр гэж байдаггүй юм гэж тэд байнга хэлдэг. Таныг заяаныхаа ханийг олоосой гэж хүсдэггүй. Бүх юм бүтэлгүйтэж, зүрх сэтгэл чинь шархлах тул эсрэг хүйстэй хүнтэй ямар нэгэн харилцаанд орох хэрэггүй гэж хэлдэг.