Туркийн томоохон баяны охин, сошиал сүлжээний од бүсгүй өчигдөр Дубай хотоос харих замдаа онгоцны ослоор амиа алдсан байна. 

Тэрээр ирэх сард болох хуримынхаа өмнө ганц бие байх сүүлчийн үдэшлэгээ зохион байгуулсны дараа найзуудынхаа хамт хувийн онгоцоор буцаж яваад Ираны уулсын дунд осолдсон байна.

Туркийн хөрөнгөтнүүдийн нэг Хусейн Басаран бүсгүйн эцэг бөгөөд хувийн онгоц нь ч түүний эзэмшлийнх байжээ. Онгоцонд найман зорчигч, нисэхийн гурван ажилтан аялж яваад бүгд амиа алдсан гэнэ. 

Басараны охин Мина өөрийн долоон найз бүсгүйтэй зорчиж явсан байна. Уул мөргөж осолдсон онгоц бүрэн шатсан тул хохирогчдын цогцсыг ДНХ шинжилгээгээр таниулахаар болжээ.