25 настай Тайвань эмэгтэй хоёр жилийн турш гар утсаа хамгийн тод гэрэлтүүлэгчтэй ашигласны улмаас нүдэнд нь 500 цооролт үүсжээ. 

Нарийн бичгийн ажил эрхэлдэг Чен гэх тэрээр эмчид хандаж, нүдний бөмбөлөгт нь насан туршийн эмгэгтэй болсныг мэджээ. Түүний хараанд тааламжгүй байдал мэдрэгдэн, нүдэнд нь цус хурснаар эмнэлгийн тусламж хүссэн байна. Үүнээс өмнө тэрээр дөрвөн сарын турш нүдний дусаагуур болон хиймэл нулимс нүдэндээ дусаасан ч онц тус болоогүй аж.

Эмч нар түүний нүдний эвэрлэг бүрхэвчид 500-гаад цоорол үүссэнийг тогтоогоод стеройд эмчилгээ хийсэн нь гурав хоногийн дараанаас үр дүнгээ өгсөн байна. 

Түүний гар утас нь хамгийн тод гэрэлтүүлэг дээрээ 625 Lumens гэрэл цацруулж байсан бөгөөд энэ нь хэрэглэхийг зөвлөсөн 300 Lumens-ээс хоёр дахин их юм. 

Хэт тод гэрэлтүүлэг ашиглах нь нүдээ шарах шүүгээнд хийгээд шарж байгаагаас ялгаагүй хэмээн эмч нь түүнд хэлжээ. 

Бидний нүдэнд ажиглагдахгүй ч хараанд аюул учруулж болох гар утасны гэрлийг зохих түвшинд нь ашиглаагүйгээс насан туршийн харааны эмгэгтэй болж болохыг энэхүү тохиолдол анхааруулж байна. 


Эх сурвалж: nextshark.com