Германы усан сангийн аврагч “хариуцлагагүй” эцэг эхчүүд хүүхэддээ хараа хяналтаа тавихын оронд утасны дэлгэцээ ширтэж байгаагаас хүүхдүүд живэх эрсдэлд орж байна гэжээ. Тус улсад энэ жилд гэхэд 300 гаран хүн усанд живсэн байна. Тиймээс  эрх баригчид гар утсаны хэрэглээнд анхаарлаа хандуулахаас гадна усанд сэлэхийг хүссэн хүүхдүүдийн тоог ч цөөлсөн ажээ.

"Эцэг эхчүүд ухаалаг гар утсаа баруун солгойгүй харж, хүүхдүүддээ ч анхаарал хандуулахгүй байна. Тэдний энэ хайхрамжгүй байдалд туйлын их сэтгэл дундуур байна” хэмээн Германы усан сангийн холбооны зөвлөх Петр Харзхайм мэдэгджээ.

Усан санг цэцэрлэг мэт үзэн анхаарлаа хандуулахгүй байгааг бид өдөр тутамд анзаардаг. Мөн усанд сэлж байхдаа хүүхдүүд сүүлийн үеийн технологи ашиглаж байгаа нь мөн тэднийг аюулд оруулдаг гэсэн байна. Тиймээс эцэг эхчүүд, эмээ өвөө нарыг гар утасаа түр гэсэн ч мартан, анхаарал халамжаа хүүхдүүдээ хандуулахыг уриалжээ.



Эх сурвалж: Independent