Өнөөдрийн нийтлэлээр гарааны бизнесээ удирдахад ашигладаг арга барил баримталдаг зарчимуудаасаа хуваалцахаар шийдлээ.


1. Хамгийн эхэнд гарааны бизнесийн үүсгэн байгуулагч, CEO хүний хийх ёстой үндсэн 3 ажил нь автобусны жолоочтой адил санагдана.

Маршрутаа мэддэг, олж хардаг.

Гарааны бизнес нь бараа бүтээгдэхүүн зах зээлийн нийцлийг хайж буюу байгуулаг юм. Тийм ч болохоор маш олон зүйл тодорхойгүй байх бөгөөд уг гарааны бизнесийг удирдаж буй үүсгэн байгуулагч CEO хүн хүрэх газар чиглэлээ мэддэг, олж хардаг байх хэрэгтэй. Энэ нь автобусны жолооч өөрийн маршрутыг мэддэгтэй адил.

Зөв хүмүүсийг багтаа оруулдаг.

Хэзээ ч та ганцаараа гарааны бизнесээ амжилтанд хүргэж чадахгүй танд баг хэрэгтэй. Гарааны бизнесийн үүсгэн байгуулагч CEO хүн нь өөрийн гарааны бизнесийн багийг сайн бүрдүүлдэг буюу үнэнчээр итгэл үнэмшлээр нийлсэн багийг бүрдүүлдэг байх хэрэгтэй. Зарим тохиолдолд танай багаас хүн гарах болно. Тэр үед гарсан хүний оронд зөв хүнийг өөрийн багт оруулж ирдэг байх хэрэгтэй. Ижил чиглэлтэй хүмүүсийг Автобусны жолооч хүрэх газар нь нэг чиглэл нэг зорчигчдыг өөрийн автобусанд суулгадагтай адил.

Мөнгө олох, түлшээр таслахгүй байх ёстой.

Автобусны жолооч түлшээ дуусахаас өмнө цэнгэлддэгтэй адил гарааны бизнесийн үүсгэн байгуулагч, CEO хүн өөрийн баг, байгууллагыг түлшээр тасалж болохгүй.


2. Гарааны бизнесийн үүсгэн байгуулагч, CEO хүн бол зөвхөн Chief Executive Officer биш Chief Everything Officer юм.

Танай гарааны компани бүтэцтэй болоогүй эхэн үедээ явж байгаа нөхцөлд CEO хүн шаардлагатай бол бүхэл зүйлийг хийх хэрэгтэй. Цэвэрлэгч, санхүү ч, хүний нөөц, менежер, хамгаалагч гэх мэт. Таны албан тушаалаас үл хамаар ч шаардлагатай ажилыг гүйцэтгэх хэрэгтэй.

Нэмж хэлэхэд хэрэв та гарааны бизнестээ санхүүжилт босгохоор оролдож байгаа бол өөрийн нэрийн хуудсан дээр CEO, CTO, CFO, COO гэж тавих талаар мартсан дээр. Та нэг бол Co-founder (хамтран үүсгэн байгуулагч), нэг бол Founder (үүсгэн байгуулагч) гэж тавих хэрэгтэй CEO гэдэг албан тушаалаа байгуулаг болон толгой дотроо л хадгал. Хэрэв та дээр дурдсанчлан CEO, CTO, CFO гэж тавьсан нөхцөлд та өөрийгөө туршлагагүй, мөн эготой кареэр хөөсөн хүн байна гэж хөрөнгө оруулагчдад харуулах болно.

Chief Everything Officer байснаар маш олон давуу талуудыг үүсгэх боломжтой. Энэ талаар нийтлэлийн төгсгөлд байршуулсан бичлэгээс үзнэ үү.


3. Нөлөөлөл болон эрх мэдэл гэсэн хоёр аргаар хүнийг удирдаж болно.


Нөлөөллийг органикаар олж авах бөгөөд хүндлэл болон байлдан дагуулалтыг бие болгосны үндсэн дээр та өөрийн баг болон байгуулагд нөлөөлж чадна. Гарааны бизнесийг үүсгэх хүндрэлтэй үед нөлөөллөөр удирдах арга нь илүү тохирно. Тэглээ гээд эрх мэдлийг март гэсэн үг биш. Олон мундаг удирдагчид эрх мэдлээр олж авсан удирдлагаараа хүмүүсийн анхаарлыг татан, өөрийгөө сонсуулах эцэст нь эрх мэдлээ нөлөөл болгон хувиргадаг. Аль ч талаас нь бодсон урт хугацаандаа амжилттай хүмүүсийг удирдахыг хүсвэл нөлөөллийг сонгох хэрэгтэй гэж зөвлөе.

Нөлөөллийг та өөрийн хүмүүсийг боловсруулж, урам зориг өгч сэдэлжүүлсэний үндсэн дээр олж авах боломжтой. Хэрэв та нөлөөллийг сонгож байгаа бол өөрийн биеэр үлгэр дуурайлал өгөн байлдан дагуулах шаардлагатай бөгөөд цаг хугацаатай уралдан өөрийгөө хөгжүүлэх хэрэг гарна. Мөн хэзээ ч бүү суралцахаа зогсоо.


4. Зөв соёлтой компанид мундаг үүсгэн байгуулагчдын доор ажиллаж байхдаа сурсан зүйл нь байгууллага буруу харсан пирамид шиг байх хэрэгтэй.

CEO хүн маань өөрийн ажилчдад үйлчлэх ёстой. Харамсалтайн туршлагагүй удирдагчид би CEO болохоор надад миний ажилчид үйлчлэх ёстой гэдэг. Харин зөв соёлтой байгуулагд эсрэгээрээ өөрийн доод доод ажилчдад бид үйлчлэх буюу тусалснаар та хамгийн доод төвшний ажилчиндаа хүртэл нөлөөлөх боломжтой болно. Үүнийг өдөр тутмын ажилдаа хэрхэн ашиглах вэ. Жишээ нь би энд Сингапурт өөрийн доор 6 ажилтантай бол тухайн ажилчидтай хэрхэн харьцах вэ? Би өнөөдөр та нарт хэрхэн туслах вэ гэдэг концептоор ажиллах ёстой. Миний доор ажиллаж байгаа хүн зорилго, ямар тоон үзүүлэлт үр дүнд хүрэхээ тохирсон бол тэр хүн өөрийн зорилгод хүрэхийн тулд би чиний менежер хүний хувьд яаж чамд туслах вэ гэж ярдаг.

Эцэст нь урам зориг(inspire) өгч сэдэлжүүлэх хэрэгтэй гэдгийг дахин сануулъя. Зарим удирдагчид эхэндээ буюу шинэ дээр нь урам зориг өгч байлдан дагуулж байгаад хэсэг хугацааны дараа дараагийн хүнийг байлдан дагуулахаар эхний хүнээ мартдаг. Гэтэл өнөөдөр олоод авсан багаа дахин дахин байлдан дагуулаад уналт болгоны дараа шинээр эхэлж байгаатай адил босгоно гэдэг нь жинхэнэ урам зориг (Inspire) өгөх юм шүү.

Энэ сэдэв маш том сэдэв учир ингээд дуусгаж байна.

Мөн дээрх сэдвийн тухай ярьсан Live with OKO нэвтрүүлгийн холбоосыг тавьж байна.


Эх сурвалж: Oko Seegii