Дөнгөж сая Гашуунсухайтад ажиллаж байгаа АТҮТ-ийн албан хаагчдаас мэдээлэл ирлээ. 

Ажлын хэсэг Хятад улсын талтай уулзаж тус улсын талаас нүүрсний таталтыг хийж эхлэхээр болсон байна. 30 минутын өмнө эхний таталтыг хийж эхэлсэн гэв.

Боомтыг чиглэсэн энэхүү түгжрэлийг Хятадын хил, гаалийн газар "Ухаалаг гарц" хэмээх шинэ технологи нэвтрүүлж байгаатай холбоотой хэмээн  удирдлагууд нь учирлажээ. Тэд энэхүү мэдээллийг нь шивж оруулахад цаг хугацаа их зарцуулж байгаа талаараа уулзалтын үеэр мэдэгдсэн байна.

Тиймээс нүүрс таталтаа хийж, программ хэвийн болтол 30-40 минутанд нэг машиныг хилээр гаргахаар тохиролцжээ. Ингэж тооцвол өдөрт 200-300 машин хилээр нэвтрэх юм байна. 

Өнөөдрийн байдлаар нүүрсний экспортын ихэнх хувийг гаргадаг Гашуунсухайт-Ганц модны боомтын тээвэр 10 гаруй хоног зогсож, 7000 орчим машин түгжрээд байгаа талаар орон нутгийн “Баян зам тээвэрчдийн холбоо” ТББ мэдээлсэн билээ.