Apple компаниас iPhone 6, 7 болон SE гар утсыг update хийлгэж, процессорыг нь санаатайгаар удаашруулсан гэдгээ мэдэгдсэн билээ. Үүнийгээ тэд хуучирч, чанараа алдсан литиум-ион батерейны хэрэглээ, насжилтыг уртасгах зорилготой гэж тайлбарласан юм. Товчхондоо таны сая, сая төгрөгөөр худалдаж авсан утас нэг жил болоод гацаж эхэлнэ гэсэн үг. Зарим нь iPhone-ы шинэ загвар гарах бүрт нь жил болсон утаснаасаа салдаг байж болох ч, ихэнх хүнд тийм боломж байхгүй. 

Тэгвэл боломжгүй хүмүүст зориулсан хялбар аргыг Youtube-чид танилцуул эхэлжээ. Энэ нь 79 долларын үнэтэй Apple-ын батерей сольж өгөх үйлчилгээг авалгүй, өөрөө хийх арга аж. Зайгаа солих цаг болсон эсэхийг шалгахын тулд та эхлээд Battery гэсэн цэс рүү ороорой. Тухайн хэсэгт баттерейгээ солих болсныг анхааруулсан мэдээ байх учиртай. Та зайгаа өөрөө сольж болно, эсвэл мэргэжлийн хүнд мөнгө төлөөд солиулж болно. Гол нь өөрөө солих хэд хэдэн эрсдэлтэйг санаарай. Жишээ нь, утсаа гэмтээх, хэрэглэх хугацааг богиносгож мэдэх. Хэрэв өөрөө хийхээр шийдсэн бол интернетээс заавар хараарай. 


Солих ерөнхий ажиллагаанд утасны арын эрэг шургыг тайлах, хоёр метал листыг эвтэйхэн салгаад iPhone-оо бага зэрэг халааж, баттерейны цавууг хайлуулж авахад хангалттай. Дараа нь шинэ зайгаа хийгээд бүх ажиллагаагаа дэс дарааллын дагуу эргүүлэн хийнэ. Үүний тулд танд ухаалаг утас засварыг багажнууд байх хэрэгтэй, үүнд жижиг эрэг шурганд зориулсан отверка, лист салгах хавтгай төмөр гэх мэт хэрэгсэл багтана. 

Хэрэв та iPhone 7, 7 Plus загварын утастай бол утсаа ингэж задалснаас хойш усны хамгаалалтгүй болохыг анхаараарай. Мөн таны iPhone 6S утас 2015 оны 9-10-р сард үйлдвэрлэгдсэн бол Apple компани баттерейг тань үнэгүй сольж өгнө. Та ийм үйлчилгээ авч болох эсэхээ эндээс шалгаарай.