Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг ирэх сарын 20-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд болох бөгөөд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 29 байршлын 134  га газрыг дуудлагаар худалдах юм.

Энэ удаагийн дуудлага худалдаа Барилга, хот байгуулалтын Сайдын 2018 оны нэгдүгээр сарын 25 өдрийн 15 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан үнэлгээний аргачлалын дагуу явагдаж байгаагаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдааны анхны үнийг 2015 онд хэт өндөр тогтоосон байсныг зах зээлийн үнэлгээнд ойртуулсан үнээр худалдахаар болж байгаагаараа онцлогтой.

Дуудлага худалдаагаар газар худалдаж авснаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу, техникийн нөхцөл саадгүй, архитектор төлөвлөлтийн даалгавар нь  бэлэн газрыг авч байгаа юм. Өөрөөр хэлбэл, та тухайн газрыг дуудлага худалдаагаар авснаар байршил бүр дээр хийгдсэн бэлэн зураг төслийн дагуу барилгын ажлаа эхлүүлж, нэмэлт цаг зав, хөрөнгө мөнгө зарцуулалгүй ажлаа эхлүүлэх боломжтой болдгоороо давуу талтай гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

 Дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлэх 29 байршлын мэдээллийг хүргэж байна.

д/д

Дүүрэг

Хороо

Газрын байршил

Газрын зориулалт

Хэмжээ

/га/

 

 

1

Баянзүрх        

11

Улаанбаатар-Налайхын чиглэлийн авто замын хойд талд

Амины сууцны хороолол

3.46

 

2

Баянзүрх          

20

Хадатын аманд

Амралт, аялал жуулчлал

3.32

 

3

Хан-Уул

8

Чингис хаан ОУНБ-ын баруун урд

Үйлчилгээ

5.0

 

4

Хан-Уул

10

Чингис хаан ОУНБ-ын баруун урд

Амины сууцны хотхон

2.23

 

5

Хан-Уул

10

Чингис хаан ОУНБ-ын баруун урд

Конторын барилга

1.14

 

6

Хан-Уул

10

Чингис хаан ОУНБ-ын баруун урд

Орон сууц

0.7

 

7

Хан-Уул

10

Төв аймаг чиглэлийн авто зам дагуу

Худалдаа, үйлчилгээ

0.8

 

8

Хан-Уул

10

Төв аймаг чиглэлийн авто зам дагуу

Үйлчилгээ

1.0

 

9

Хан-Уул

10

Чингис хаан ОУНБ-ын баруун урд

Худалдаа, үйлчилгээ

0.83

 

10

Хан-Уул

10

Чингис хаан ОУНБ-ын баруун урд

Орон сууц

0.39

 

11

 

Хан-Уул

10

Морингийн гэр хорооллын урд

Орон сууц

4.0

 

12

 

Хан-Уул

10

Морингийн гэр хорооллын урд

Орон сууц

4.0

 

13

Хан-Уул

14

Түргэний гол дагуу

Аж ахуй, фермер

3.75

 

14

Сонгинохайрхан

21

Рашаант өртөөний зүүн талд

Аж ахуйн

8.03

 

15

Сонгинохайрхан

21

Баруун турууны давааны баруун хойд талд

Аж ахуйн

3.02

 

16

Сонгинохайрхан

32

Магнай трейд ШТС-ийн баруун урд талд

Хийн түлшээр цэнэглэх станц

0.105

 

17

Сонгинохайрхан

32

Авто худалдааны цогцолборын бүс 6, барилга 7

Зочид буудал, худалдаа, үйлчилгээ

1.1

 

18

Сонгинохайрхан

32

Авто худалдааны цогцолборын бүс 6, барилга 8

Зочид буудал, худалдаа, үйлчилгээ

1.1

 

19

Сонгинохайрхан

21

Тусгалын аманд

Хүлэмжийн аж ахуй

17.0

 

20

Сонгинохайрхан

21

Нарийны эх, Хөшигт уулын урд

Аялал жуулчлал

32.0

 

21

Сонгинохайрхан

21

Бөөр толгойн өвөрт

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл

7.0

 

22

Сонгинохайрхан

21

Ар Шижирийн аманд

Хүлэмжийн аж ахуй

24.0

 

23

Налайх

5

Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1.0

 

24

Налайх

5

Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1.0

 

25

Налайх

5

Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1.0

 

26

Налайх

5

Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1.0

 

27

Налайх

5

Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1.0

 

28

Багахангай

1

Үйлдвэрлэлийн хими 1

Үйлдвэрлэл

5.0

29

 

Багахангай

 

2

Улаанбаатар-Замын Үүд чиглэлийн төмөр замын зүүн талд

Худалдаа, үйлчилгээ

1.0

 

НИЙТ

134.98