Нийслэлийн Газрын албанаас “Газар өмчлөл” ажил танилцуулах өдөрлөгийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цагаас 15 цагийн хооронд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл салбарт зохион байгуулах гэж байна.

Тус өдөрлөгийн үеэр эзэмшил газраа өмчлөх боломжтой иргэдийн хүсэлтийг хүлээн авч, иргэнд газар өмчилж авах талаар зөвлөгөө өгч, мөн гарын авлага тараах материалаар үйлчилнэ.