Энэ сарын 30-нд Вена хотод болох ОРЕС-ийн хурал ойртож газрын тос экспортлогч орнууд хэлэлцээ хийх ойртлоо. Гэвч тохиролцооноос хэн нэгэн нь гарахвий хэмээн арилжаалагчид эмээж байна. Хэн нэгэн гэдэг нь дэлхийн газрын тосны хамгийн том нөөцтэй, №1 экспортлогч ОХУ. Өнгөрсөн долоо хоногт Орос газрын тосны буурсан нийлүүлэлтээ сунгах үүднээс шийдвэр гаргахаа хойшлуулна гэх мэдээлэл гарсан. 

Оросын Эрчим хүчний сайд Александр Новак Москва шийдвэр гаргах гэж яараагүйг удаа дараа хэлснээр ийм таамаглал гаргажээ. Тохиролцох гэж байгаа түншүүдтэйгээ харьцуулахад ОХУ одоогоор ашигтай байгаа. 

Хэлэлцээг хойшлуулах хоёр дахь шалтгаан бол газрын тос бага үнэтэй байвал Оросын эдийн засагт ашигтай байх явдал юм. Нэгдүгээрт, газрын тосны үнэ өндөр байх нь эрсдэлтэй. Учир нь газрын тос олборлогчид олборлолтоо огцом нэмж зах зээл хахах магадлалтай аж. 

Нөгөөтэйгүүр рублийн үнэ газрын тосны үнийг дагаж өсөхийг ОХУ хүсэхгүй. Рубль хямд байгаа нь экспортод тустай, импортыг багасгаж, өрсөлдөөнийг нэмдэг. Хамтрагчдад нь таалагдахгүй ч хэлэлцээг хойшлуулах шалтгаан Москвад их байгаа юм.