АТГ-ын олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ

Мэдээллийн үеэр тэд  "Авилгатай тэмцэх газар айдсын хонгил болсон байна. Энэ хонгилын түлхүүр АТГ-ын дарга Х.Энхжаргалын гарт байна. Х.Энхжаргал өөрөө М.Энхболдын мэдэлд байна" хэмээн мэдэгдлээ.

Энэ үеэр АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан "Монгол Улсад авлигын асуудлыг шийддэг биш, харин авлига гэдэг нэрээр Монгол улсын бизнесмэнүүдийг, дургүй хүргэсэн улс төрчдийг, магадгүй шударга ёсны төлөө байгаа иргэдийг ч дуудаж авчирч энэ айдсын хонгилдоо хийж байна. Үүнийг нөлөө бүхий хүмүүс хэлж, гэрчилж байна. 60 тэрбумын асуудал нотлогдчихсон мөртлөө шийдвэрлэгдэхгүй байна. Мөн улс төрийн цаг хугацаанд тааруулж, хэвлэлийн хурал хийдэг болсон байна. Шийдчихээсэй хэмээн ард түмний хүлээж буй хэд хэдэн том хэргийн алийг нь ч шийдсэнгүй нам зогсчихоод байна. Тиймээс энэ асуудал яагаад гацаад буйг бид тайлбарлахаар өнөөдөр мэдээлэл хийж байна" хэмээлээ.

Мэдээллийг үргэлжлүүлэн бүрэн эхээр нь дүрс бичлэгээс үзнэ үү.