Москвагийн цэргийн тойргийн шүүх ОХУ-ын Дотоодын цэргийн командлагчийн орлогчоор ажиллаж байсан дэслэгч генерал Вячеслав Варчукийн 10 сая рублийн хахууль авсан гэх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг нээлттэй явуулахаар шийдвэрлэсэн юм байна.

Улсын яллагч түүнд чанга дэглэмтэй хорих ангид 12 жил хорих ял оноож, нэмэлтээр 200 сая рублиэр торгохыг санал болгожээ. Мөрдөн байцаалтаар, бүлэглэж Гостев гэгчээс тэр хахууль авсан нь тогтоогдсон бөгөөд тэр хүн нь “Тусгай холбоо”-ны офицер байжээ.

Генерал гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, гэрээ байгуулахыг хүссэн боловч татгалзсан хариу өгчээ.

Дотоодын цэргийн цахим хуудаст бичсэнээр тэр 2002 оноос байгууллагын Санхүүгийн үйл ажиллагааг даргалдаг байжээ.




Эх сурвалж: www.iaac.mn