Газрын хэвлий ашиглалт ын Монгол-Оросын Ажлын хэсгийн хуралдаан өчигдөр ОХУ-д болов. Хуралдааны үеэр талууд ОХУ-ын “Росгеолфонд”-ын архивт хадгалагдаж буй 1960-1990 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн тайлангийн хуулбарыг Монголын талд шилжүүлэн өгөх нөхцөл, журмын талаар санал солилцож, “Геологийн мэдээлэл хүлээлгэн өгөх тухай” хэлэлцээрийн төслийг эцэслэн байгууллаа.