Японы Миязаки мужийн жуулчны тосгонд амиа алдсан 6 хүний цогцсыг цагдаа нар олж илрүүлсэн тухай “Guardian” сонин мэдээлсэн байна.

Тус газар амиа алдсан хүмүүсийн 5 нь нэг гэр бүлийн гишүүд байсан аж. Хожим нь мэдээлснээр, цагдаа нар жуулчны тосгоноос холгүй орших Такачихо хавцал дахь голын гүүрнээс үсэрч, унасан дахин нэг хүний цогцсыг олж илрүүлсэн байна.

Дэлхийн хамгийн аюулгүй улсуудын нэгд тооцогддог чанга хатуу хуультай Япон улсад хүмүүсийг олноор нь хөнөөх явдал ховор тохиолддог аж.  



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Guardian