Өнгөрсөн сард би яагаад нээлттэй төлөвлөсөн ажлын байр бүх цаг үеийн хамгийн тэнэг зохион байгуулалт вэ гэдгийг тайлбарласан. Дараа нь энэ долоо хоногийн эхэнд 47264 ажилтан хамруулсан судалгаагаар хэрвээ ажилтан хувийн ажлын байртай бол илүү жаргалтай мөн ажлын бүтээмж хэрхэн илүү байхыг харуулсан. Энэ судалгаагаар бүх ажилчид өдөр бүр ажил дээрээ ирж ажилласан гэж бодье тэгвэл гэрээсээ ажиллавал яах бол?

  • Дараах өгөгдсөн нотолгоогоор би ажилчидаа гэрээсээ ажиллах нь бүх цаг үеийн хамгийн ухаалаг зохион байгуулалтын стратегимөн гэдэгт итгэсэн юм. Энэ нь тэдэнд хувийн ажлын байр өгөхөөс илүү ухаалаг санаа. 
  • Илүү цаашлахаас өмнө нэг бид зүйлийг тодруулах хэрэгтэй: Зохион байгуулалтын стратегийг юу илүү ухаалаг болгодог вэ? Энэ нөxцөлд ухаалаг стратегийн хамгийн зөв тодорхойлолт нь орлогыг нэмэгдүүлж зарлагыг багасгаж хялбар хэрэгжүүлэх стратеги юм. Өөрөөр хэлбэл хурдан боловч тогтвортой ажлын бүтээмжийн өсөлт юм. 
  • Ажилтаныг ажлын байран дээрээ өдөр бүр ирэхг хүчлэхээс илүү ажлаа гэрээсээ буюу алсаас  хийхийг зөвшөөрөх нь зардалыг багасгахын сацуу орлогыг түргэн нэмэгдүүлж хялбар хэрэгжүүлэх зохион байгуулалтын стратегүүдын нэг юм. Энэ нь томоохон санхүүгийн давуу талууд олгодог. 


#1. Ажилчидын бүтээмжийг нэмэгдүүлдэг. 

Харвардын бизнесс хэлэлцүүлэгт дурьдсан судалгаагаар Хятадын Ctrip аялал жуулчлалын цахим хуудасны дуудлагын төвийн ажилчидад есөн сарын турш сайн дураараа гэрээсээ ажиллах санал тавьжээ. Ажилчидын тал нь саналыг хүлээн авсан бөгөөд үлдсэн тал нь үргэлжлүүлэн өдөр бүр ажлын байран дээрээ ирж ажилласан байна. 

Стенфордын их сургуулийн профессор Николас Блүүмийн судалгааны хариугаар гэрээсээ ажиллаж байсан ажилчид, ажлын байран дээрээ ажиллаж байсан ажилчидаас дариу 13.5 хувиар илүү дуудлага гүйцэтгэсэн байна. 

Gallup-с явуулсан өөр нэг судалгаагаар гэрээсээ долоо хоногт 3-4 өдөр ажилладаг ажилчид ажлын байран дээрээ ажилладаг ажилчидаас 33 хувиар илүү ажилдаа анхаарч байсан бөгөөд ажилдаа үл анхаарах хандлага нь 15 хувиар бага байжээ. Олон тооны судалгаагаар ажилчидын бүтээмж нэмэгддэг гэж үзсэн байна. 


#2. Ажил хаях түвшин багасна. 

Ажилчидын сэлгээ хийх нь маш өндөр өртөг зардалтай. Судалгаанаас шалтгаалж ажилтан элсүүлэх, халах, бэлтгэх нь ажилтаны бүтэн хоёр жилийн цалинтай дүйцдэг аж. Мэдээж ингэж байж чанартай ажиллах хүчин олно.

Дээр дурьдсан судалгаагаар гэрээсээ ажилладаг ажилчид нь илүү өндөр сэтгэл ханамжтай байдаг гэж мэдэгдсэн бөгөөд Профессор Блүүм хэлэхдээ "Үр дүн нь бидний урьдчилан таамаглаж байснаас хол илүү байсан" гэжээ. 

Ажил хаялтын түвшинг багасгахаас гадна гэрээсээ ажиллах бодлого нь шинэ ажилтан элсүүлэхэд илүү хялбар болгосон. 2018 оны Акрон их сургуулийн хийсэн судалгаагаар судалгаанд хамрагдсан хүмүүсийн 41 хувь нь хүмүүстэй биечлэн болон утсаар харилцахаас цахимаар харилцахыг илүүд үзсэн байна. 


#3. Тоног төхөөрөмжийн зардалыг багасгана. 

Саяхан гаргасан Сиднеи их сургуулийн судалгаагаар 47000 ажилчид хамрагдсан бөгөөд тусгаарласан хувийн ажлын байртай бол илүү сэтгэл ханамжтай мөн ажлын бүтээмж илүү байна гэсэн үр дүн гарчээ. Гэсэн хэдий ч судалгаагаар гэрээсээ туршилтын журмаар ажиллах гэсэн санал гаргалгүй чухал хэсгийг алгассан байсан юм. 

Ажилчид гэрээсээ төвлөрөх шаардлагатай даалгавар биелүүлж байх үедээ, тэд ажлын байран дээр ирэхдээ шаарддаг шиг хувийн орон зай, чимээгүй орчин шаардах нь илүү багасна. Түүнчлэн гэрээсээ ажиллах нь ажлын бүтээмжийг багасгалгүйгээр  нээлттэй төлөвлөсөн загварын тоног төхөөрөмжийн зардалыг багасгах шилдэг арга юм. 

Шагналд нь гэрээсээ ажиллах ажилчид өөрсдөө ажлын өрөөнийхөө тавилгыг худалдаж авах юм. Хэрвээ тохиолдлоор ажлын байран дээр ажилладаг бол тансаг тавилга хүлээх, шаардах нь бага. Энэ нь бага зардал гарна гэсэн үг юм. 


#4. Өвчтэй, чөлөөтэй өдрүүд багасна. 

Хөдөлмөрийн статистикын газраас жилд ойролцоогоор 2.8 сая ажлын өдрүүдэд шалтгаангүйгээр ажил тасладаг гэжээ. Зарим компаний хувьд энэ нь өдөрт 1 сая долларын алдагдал болдог байна. 

Гэсэн хэдий ч ажилчид өвчтэй үедээ ч гэрээсээ ажиллаж боломжтой яагаад гэвэл гэртээ байснаар бусад ажилчидтай холбогдох болон харилцах стресснээс ангижруулсан юм. Хамгийн чухал нь өвчтэй үедээ гэрээсээ ажилласнаар өвчин болон нянгаа бусад хамтран ажиллагсаддаа халдаахгүй ялангуяа ганц л найтахад өвчин үүсгэж болох нээлттэй төлөвлөсөн ажлын байрнуудад томоохон асуудал болдог. Америкын уушгины холбооны үзсэнээр гэрээсээ ажиллах нь агаарын бохирдолд өртөх болон бусад аюулт өвчин тусахаас хязгаарладаг гэжээ. 


#5. Цалингын тооцооны зардалыг багасгана. 

Цалингын тооцоо бол хамгийн жижиг бизнест хүртэл хамгийн том зардалыг гаргадаг. Хэрвээ компани их орлого олохгүй бол компанийн нийт орлогоос 30 болон түүнээш дээш хүртэлх хувийг хэрэглэдэг байна. 

Азаар Америкын эдийн засгийн судалгааны газраас хэрвээ ажилтан гэрээсээ ажиллахаар болвол дундаж ажилтанаас төлбөрийн 8 хувийг суутгана гэсэн тооцоо гарчээ. Гэрээр ажиллах нь өөр зүйл хийж цагаа үрэхийг зогсоож цаг хэмнэж байгаа учраас яагаад гэдэг нь ойлгомжтой биз ээ. 

Эндээс харахад ажилчидыг гэрээс нь ажиллуулахаас илүү хаалаг стратеги үгүй нь тодорхой боллоо.