ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийн консерватив Христосын ардчилсан холбоо (CDU), Христосын нийгмийн холбоо (CSU) болон Ногоон намтай “итгэлцлийн үндэс суурь” байхгүйг Чөлөөт ардчилсан намын дарга Кристиан Линднер хэлэв. 

Хэрэвзээ ЧАН хэлэлцээнд оролцохоос татгалзвал хатагтай Меркельд цөөнхийн эвсэл байгуулах, эсвэл шинэ сонгууль явуулах сонголт үлдэнэ. Түүний эвсэл өнгөрсөн есдүгээр сард ялалт байгуулсан ч сонгогчид гол намуудыг эзгүйрүүлсэн. 

Парламентын анхны суудлуудаа аваад хэт барууны үзэлт Германы төлөөх альтернатив нам улс орноо харийн түрэмгийллээс аврахаа амалсан. Харин ноён Линднер “Урагшилсан зүйл алга. Хуурамчаар удирдсанаас удирдаагүй нь дээр. Баяртай” хэмээжээ. 

Хамтын хэлэлцээ хийсэн намууд татвар, дүрвэгсдийг орогнуулах, хүрээлэн буй орчны бодлогын асуудлаар ихээхэн санал зөрөлдсөн гэв. Үүнээс Сирийн дүрвэгсэд гэр бүлийнхнээ Герман руу авчирч болох, эсэхэд хоёр туйлын байр суурьтай байсныг BBC дамжууллаа.