Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар Г.Ганбаярыг томиллоо.

Тус яамны дэд сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдсон учир ийн орных нь хүнийг томилж байгаа юм.